Биткойны ханш өсжээ

5f3b26de39431

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш өнгөрсөн хоногт 14 хувиар өсөж, нэг нэгж нь 12.3 мянган ам.доллар давсныг “Coinmarketcap” цахим хуудасны мэдээлэл харуулжээ. Хамгийн сүүлд 2019 оны 8 дугаар сард  биткойны ханш 12.3 мянгын босгыг давж байсан аж.

Биткойны зах зээлийн үнэлгээ 227.9 тэрбум ам.долларт хүрчээ. Криптовалютын үнэ 2020 оны 7 дугаар сараас хойш мэдэгдэхүйц өсөж байна.

Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой.

Анх 2008 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна.


URL: