Н.Золжаргал нарыг шүүх хурал ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ үргэлжилж байна

downloadУИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.08.17/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн. Улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг. Улмаар 19:00 цагийн үед завсарлаж, өнөөдрийн 10:00 цагт үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.18/ эхэллээ. Одоогоор шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.

https://zindaa.mn/3cf0


URL: