Хоёр хүртэлх насны хүүхдийг авсан цэцэрлэгт зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

ZeJLUBbWKxoKbayanhoshuu_tsetserleg__1_

Цэцэрлэгүүд хоёр настай хүүхдийг авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр “Хоёр настай хүүхдийг энэ жил цэцэрлэг авахгүй байх зохицуулалт хийгдсэн. Хэрвээ үүнийг зөрчиж, хоёр настай хүүхдийг авсан байвал тухайн цэцэрлэгт хариуцлага хүлээлгэх үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Улсын ахлан байцаагч Л.Гэрэлмаа хэлэхдээ “Халдварын эрсдлээс сэргийлж, гурав хүртэлх насны хүүхдэд эцэг, эхийнх нь халамжид эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийсэн.

Өөрөөр хэлбэл, хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг чиглэл өгөгдсөн. Тиймээс манай байгууллага дүрэм, журмынхаа дагуу хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгүүд авсан эсэх дээр хөндлөнгийн хяналтаа тавиад явна.

Хэрвээ холбогдох дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно” гэв.


URL: