Бага насны хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочийг торгожээ

p3kl25_gkgkgkg_x974Б.ОД

Бага насны хүүхдээ машины цонхоор ил гаргачихсан явж буй зураг өчигдөр олон нийтийн сүлжээнд тархсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим  хүүхдээ буруу тээвэрлэн явсан  Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг олж торгожээ. Энэ үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50 мянган төгрөгөөр торгосон байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL: