Өмнөговь аймгийн удирдлагууд малчид, хөдөө аж ахуйн салбарын ажилчид, ахмадуудыг өглөөний цайнд урьж ярилцлаа

Төр засгийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоо чухал. 2016 оноос ӨГЛӨӨНИЙ ЦАЙ уулзалтыг хийж эхэлсэн. Аль болох олон салбарын төлөөллийг ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ аймаг орон нутагт тулгамдсан, эсхүл шинээр хэрэгжүүлэх ажлуудын талаар иргэдийн санал бодлыг сонсож ярилцдаг уламжлалтай юм. Уулзалтаас гарсан саналуудын 90 гаруй хувийг бодлого хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн байдаг.

12805

Энэ удаагийн ӨГЛӨӨНИЙ ЦАЙ уулзалтад малчид иргэд, хөдөө аж ахуйн салбарынхан, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудыг урьж ӨВЛИЙГ ХЭРХЭН ӨНТЭЙ ДАВАХ, ГАРЗ ХОХИРОЛГҮЙ ТУУЛАХ асуудлаар ярилцсан юм.

1. Отор нүүдэл их үед баг, сум, аймгийн удирдлагууд малчидтайгаа ойр ажиллах

2. Өвс тэжээл татаж нөөцлөх асуудлыг чанартай гүйцэтгэх

3. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа эрчимжүүлэх

4. Мах бэлтгэх, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой ажлуудыг зохион байгуулах

5. Малыг төрөлжүүлэх, отор нүүдлийг зөв зохистой хийх, малчид хоорондоо хорших асуудлыг онцлон хэлэлцлээ.


URL: