Die Welt: В.Путины “алтан” шийдвэр ам.долларт шинэ цохилт өглөө

12812

“Оросын алтны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр нь шинэ коронавирусийн пандеми, эдийн засгийн хямралын үеэр илүү зөв стратеги болж байна. Владимир Путины ийм шийдвэрийн буянаар Орос орон хожилтой үлдлээ” гэж немецийн Die Welt сонинд бичжээ.

Тоймч Хольгер Цшепиц өөрийн өнгөрсөн онд хийсэн дүгнэлтээ буруу байсныг хүлээн зөвшөөрсөн. “Бодит байдал дээр орос лидерийн хийсэн “алтны маневр” нь  ухаалаг алхам болж байна. Нефть, байгалийн хийн үнэ олон жилийн доод хэмжээгээр унасан нөхцөлд ч Путин алт худалдан авахаа зогсоохгүй байхыг үүрэгдсэн байв.

Үүний үр дүнд Оросын олон улсын нөөц нь 600 тэрбум доллар болтол өсөв. Алтны унцийн үнэ нь 2000 доллар хүртэл өссөн байлаа.  В.Путин Оросын нөөцийг америк долларын хамаарлаас гаргахыг хүссэн нь илт бөгөөд геополитикийн тооцоогоо чадамгай биелүүллээ” хэмээн Цшепиц онцлон дүгнэжээ.

http://eagle.mn/


URL: