ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Солонгоог томиллоо

129a5d0dcc955093a468ef961f87b8d2

Засгийн газрын өнөөдрийн /08.25/ хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тухайлбал,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилсон байна.

Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Англи, унгар хэлтэй.

  • 2011-2017 онд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Б.Солонгоо нь “Оюутолгой” төслийн эргэн тойронд үүсээд байгаа олон улсын маргаан зэрэгт Монголын Засгийн газрыг төлөөлөн оролцох юм байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL: