МИАТ ТӨХК-ийн зүгээс ихэр охидыг эх барьсан эмч нарт 1 удаа үнэгүй зорчих эрх бэлэглэлээ

999

“Истанбул-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 2020 оны долдугаар сарын 9-ний өдөр ихэр охид мэндэлсэн билээ.

Ихэр охидыг ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нар мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан.

Тэгвэл өнөөдөр МИАТ ТӨХК-ийн зүгээс эх барьсан эмч нартаа компанийн нислэг үйлддэг чиглэлд 1 удаа үнэгүй зорчих эрхийн бичиг болон бэлэг дурсгалын зүйлс гардуулан өгч талархлаа илэрхийллээ.


URL: