Нийтийн орон сууцанд чимээ их гаргавал нэг сая хүртэлх төгрөгөөр торгоно

6eea6a452ade683ef525a0a7718e188e

Нийтийн орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулвал Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг  нэг сая хүртэлх төгрөгөөр торгоно.

Өөрөөр хэлбэл, шөнийн 22:00-06:00 цагийн хооронд шашны зан үйл хийх, бөөлөх, барилгын хана нурааж чимээ их гаргавал дээрх торгуулийг Цагдаагийн байгууллагаас ногдуулна. Дулааны улиралтай зэрэгцээд орон сууцны айлууд засвар, үйлчилгээ хийдэг. Ингэхдээ шөнө, өдөргүй хана нураах, нүдэх, өрөмдлөг хийх нь бусдын тайван байдлыг алдагдуулж бухимдуулдаг. Хэрэв ийм тохиолдол гарвал Цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй ажээ.


URL: