“Брүүк” ресторанаар үйлчлүүлсэн иргэдийн 14 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна

873aeffeb5d2f16be545a358991e8750

Өнгөрөгч тав дахь өдөр “Намир” группийн 20 жил ойн арга хэмжээнд оролцсон 126 хүнээс 25 хүнд хоол хүнсээр дамжих халдварын шинж тэмдэг илэрчээ. Үүнээс Өргөө амаржих газарт 1 хүн эмчлэгдэн гарч, Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 14 хүн эмчлэгдэж байна.

Хүлээн авалтад оролцогсод “М ЖИ СИ ТУР” ХХК-ийн “Брүүк” ресторанд 2020.08.28-ны 17.00 цагаас 20.10 цаг хүртэл шинэ ногооны салат, гичтэй шарсан тахианы мах, блинчикт ороосон цагаан будаа, шүүрхий болгосон үхрийн стейк иджээ. Хүлээн авалтын үеэр “Намир” групп гаднаас 2 төрлийн бялуу, архи, пиво, ус, ундаа, кондейшн зэргийг нэмэлтээр оруулжээ. Тус рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.

“Брүүк” ресторанаас хоолны дээж 9, хоол амтлагч 8, хүнсний ногооны 7 төрөл, өндөг 15 ш, тахианы , үхрийн мах, ундны ус 1 багц, арчдас 16 авч НМХГ-ын Төв лаборатори, МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хүргүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж:Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


URL: