Өвөр Монголд МОНГОЛ ХЭЛНИЙ ЦАГИЙГ хэвээр үлдээлээ

merlin_176405604_cc724285-bddc-4322-9a16-7bede3d5c0df-superJumbo

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн боловсролын шинэчлэлийг эсэргүүцэн тэмцсэн өвөр монголчуудын эх хэл, соёлоо хадгалан үлдэх чин хүсэл, дуу хоолой Хятадын эрх баригчдад хүрчээ.

Даваа гарагт (2020.08.31) Өвөр Монголын өөртөө засах орны Боловсролын товчооноос мэдэгдэл гаргаж, шинэчлэл, өөрчлөлт зөвхөн гурван хичээлээр хязгаарлагдаж, зөвхөн уран зохиол, түүх, улс төрийн хичээлийг хятад хэлээр заах болсон тухай мэдэгдсэн байна. Бусад хичээлүүдийн хувьд сурах бичиг, монгол, солонгос болон бусад үндэсний цөөнхийн эх хэлний хичээлийн цаг, хуваарийг хуучин хэвээр нь үлдээсэн талаар “The New York Times” сонин мэдээлжээ.

Сүүлийн 73 жилд сургуулийн бүх хичээлийг монгол хэлээр, хоёрдугаар ангиас эхлэн хятад хэл бичиг, гуравдугаар ангиас эхлэн англи хэл, бичиг нэмэгдэн ордог хөтөлбөрөөр явуулж иржээ.

Өвөр монголчуудын эсэргүүцсэн сургалтын шинэ бодлогын дагуу монгол хэлний сургалтаас хятад хэлний сургалтад аажмаар бүрэн шилжих байв. Ингэхдээ монгол хэл бичгийг нэмж орохоор тусгасан байжээ.

2020 оны наймдугаар сарын 26-нд танилцуулсан шийдвэрийн дагуу есдүгээр сараас эхлэн Өвөр Монголын сургуулиудад хэрэглэдэг хятад хэл бичгийн сурах бичгүүдийг үндэсний хэмжээнд хэрэглэдэг хятад хэлний сурах бичгээр солихоор өөрчлөх гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, эх хэл нь монгол хүүхдүүд унаган хятад хэлтэй хүүхэдтэй ижил сурах бичгээр хичээл үзэж, шууд харьцуулагдан үнэлэгдэнэ гэж шийдвэр гаргагчид тайлбарлаж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN


URL: