1072 хувьцааг ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “гацааж” байна

CE9D31B1-4CF8-4D6B-B2EA-ACB223508CED

1072 хувьцааг ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “гацааж” байна.

2012 оны 4-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн Газрын 216 тоот тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа буюу 1072х933₮=1,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг эзэмшүүлсэн билээ.

Үүний дүнд иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90₮-ийн ногдол ашиг 1072 хувьцаатай иргэн 1072×90=96,480₮-ийн ногдол ашиг авахаар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү мөнгө иргэдийн дансанд ороогүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мөнгөө шилжүүлсэн ч түүнийг нь иргдэд тараах ёстой “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК тараахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл ногдол ашиг тараах ёстой “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” шилжүүлэг хийгээгүй хэрнээ шилжүүлгийн шимтгэл, үйлчилгээний хураамж болох 124 сая төгрөгийг авсан ч өнөөдрийг хүртэл иргэдийн мөнгийг шилжүүлээгүй байгаа нь тус ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байгаа нь тодорхой болж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээлэл буюу дээрх зургаас “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК нь Сангийн яамны харьяа болох нь харагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс

· 2020.05.05-нд 60 тэрбум төгрөг

· 2020.08.06-нд 40 тэрбум төгрөг

· 2020.08.24-нд 79 тэрбум төгрөг буюу нийт 179 тэрбум төгрөг болон шилжүүлгийн шимтгэл, үйлчилгээний хураамж болох 124 сая төгрөгийг ҮЦТХТөвд тус тус шилжүүлсэн байна.

Гэвч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг хэлж ногдол ашгийг шилжүүлэхгүй, хугацаа хожиж байгаа нь нэг талаас Ж.Байгалмаа нөгөө талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт ашигтай ажил юм. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол иргэн таны дансан дахь мөнгөнд хүү бодогддож ордог шүү дээ. Мөнгө тань их байх тусмаа хүүний мөнгө их байна. Энэ орлого бол данс эзэмшигчийн шууд орлого. Хугацаа хожих тусам орж ирэх мөнгө өгсөнө. Яг энэ зарчимыг ҮЦТХТ ХХК баримталж өнөөдрийг хүртэл 1072 хувьцааны ногдол ашгийг иргэн бүрт олгохгүй байгаа бололтой. Энэ оны 05-р сараас хойш өнөөдрийг хүртэл 60 тэрбум төгрөгийн хүү хэдэн сая төгрөг болохыг уншигч та нэг төсөөлөөд үзээрэй.

Үүнээс гадна ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагийн олж байгаа ашгийн талаар ахин нэг анхаарах тоон үзүүлэлтийг хүргэе. 1072 хувьцааны ногдол ашиг авахаар дансаа нээлгэсэн иргэн 50 гаруй брокерийн компанид 5000-10 000 төгрөг өгч байгаа. Энэ мөнгөнөөс ҮЦТХТ автоматаар 2000 төгрөгийг авч байгаа. Ингээд бодохоор ҮЦТХТ зөвхөн 1072 хуьцааны ногдол ашгаас 3.6 тэрбум төгрөгийн ашиг олжбайгаа юм.

Монгол улсын 2 512 768 иргэний дансанд ногдол ашгийг тараах үйлчилгээний хөлс 124 сая төгрөгийг урьдчилж авсан хэрнээ шилжүүлэхгүй хугацаа хожиж байгааг Сангийн сайд нь дуугүй харсаар суугаа нь ямар учиртай вэ?

Хамтран хэтэвчээ зузаатгаж байж болзошгүй энэ үйлдлийн талаар бид цувралаар хүргэх болно.

ЭХ СУРВАЛЖ: TAC.mn

http://tac.mn/post/40807


URL: