Тарваган тахлаар өвчилсөн иргэний биеийн байдал маш хүнд байна

2e89b97a3276cb1b74f8ef4eef022abbaf4f5029Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчний тохиолдол батлагдсан. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хурлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тухайн иргэний биеийн байдал хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Уг хүн өмнө нь сумын эмнэлгээр хоёр удаа үйлчлүүлсэн бие нь хүндэрсэн байсан. Аймгаас мэргэжилтнүүд очиж ажиллаж байгаа. Тухайн иргэний биеийн байдал маш хүнд байгаа. Уушгины хэлбэр учраас ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүний нэгдүгээр хавьтал 25 хүнд тарваган тахлын нян үүсгэгчийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан” гэв.

http://eagle.mn/r/75933


URL: