Маясак хуй салхи дөнгөж намжиж байтал Японд “Хайшэн” хэмээх далайн салхи дэгдэж эхэллээ

09-07-haishen-typhoonЗүүн Өмнөд Азийн Япон улсад Маясак хар салхины нөлөө өндөр байсан. Нөхцөл байдал дөнгөж сайжирч эхэлсэн боловч Хайшэн хэмээх далайн шуурга дэгдэж эхэлсэн тухай Японы албаныхан мэдээлжээ. Хайшэн далайн салхи Японы Чугоку мужийн Кюшу арал орчимд хамгийн хүчтэй байх төлөвтэй байна.

Албаныхан аадар бороо, хүчтэй салхи, ердийн давлагаанаас өндөр түвшний далайн давлагаа болох тухай сэрэмжлүүлж эхэллээ. Нутгийн цагаар өнөөдөр өглөөний зургаан цагаас эхлэн далайн салхи Нагасаки мужийн Цушима хотоос цагт 40 км-ийн хурдтайгаар хойд хэсгийг чиглэн явсан байна. Далайн салхи төвдөө 162 км цагийн хурдтай салхилж байгаа юм.

Гэхдээ 216 км цагийн хурдтай болох магадлалтай байгааг холбогдох албаныхан анхаарууллаа. Кюшу арлын орчимд хамгийн хүчтэй байх төлөвтэй байна. Харин Нагасаки хотод цагт 210 км-ийн хурдтай салхилж байгаа нь тухайн бүсэд бүртгэгдсэн хамгийн хүчтэй далайн шуурга болж байгаа гэнэ.

Өчигдөрөөс эхлэн эрсдэл өндөртэй байгаа 1.8 сая иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Яг одоогийн байдлаар Кюшу арлын орчимд 227 мянган айл өрх тог цахилгаангүй болоод байна. Холбогдох албаныхан тог цахилгааныг сэргээхээр яаравчлан ажиллаж эхэлжээ.

https://updown.mn/127915.html


URL:

Tags: