Н.Номтойбаяр 461-р хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна

QSzAdPZY6kpr3rlPgwCw

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон 5 жил 5 сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Харин яг энэ мөчид Н.Номтойбаяр ШШГЕГ-ын харъяа, урьдчилан хорих 461 дүгээр ангийн  эмнэлэгт эмчлүүлж байна. Учир нь Н.Номтойбаярын нүдэнд харвалт өгсөн байна.

Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан. Улмаар шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан


URL: