Явган хүний шатаар зорчсон жолоочийг 400 мянган төгрөгөөр торгожээ

0623a3560d97db2862e20e27184391e4_1200

Энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото Приус-30 маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо, явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасан тул Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцжээ. “Тухайн жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Тиймээс тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэж тус албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимидбат хэлэв.


URL: