УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 10 сарын 31 хүртэл сунгах, сургуулиудыг 9 сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэх санал гаргалаа

16000577825f5ef1b6a4682

УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар сургуулиудын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, энэ сарын 21-нээс танхимаар буюу хэвийн горимд шилжүүлэх санал гаргалаа.

Одоогоор сургуулиуд хоёр өдөр онлайнаар, гурван өдөр танхимаар хичээллэж байгаа. Танхимаар хичээллэхдээ өдөрт хоёр цаг хичээллэж байгаа юм.  Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгах санал гаргажээ.

Уг саналуудыг 14.00 цагаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.


URL: