Тарваган тахлын улмаас гурав хүн нас баржээ

tarvagaЭМЯ -наас  ковид-19 цар тахлын цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өглөө.

tar Тарваган тахлын улмаас гурав хүн нас баржээ

/ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах/

Тэрбээр хэлэхдээ “Есдүгээр сарын 14-ний байдлаар есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгдсэн.

Эдгээрээс Ховд аймагт 3, Говь-Алтай, Завхан аймагт тус бүр нэг, нэг нийт таван онош батлагдаж, хүндэрсэн гурван хүн нас барсан байна.

9 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, сорьцыг Улаанбаатарт авчирч шинжлэхэд онош үгүйсгэгдсэн.

Долоо хоногийн Пүрэв гарагт бүрт тарваган тахлын өвчний үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал сэдвэр сургалт тогтмол хийж байна. Одоогийн байдлаар 14 аймгийн 500 гаруй эмч мэргэжилтэн, ЯТТ-103-ын 70 гаруй эмч, мэргэжилтэн гээд 600 хүний хамрууллаа. Мөн коронавирусийн халдварын эцсийн халдваргүйтгэлийн сургалтыг явуулж байна.

Иймд иргэд тарвагатай харьцахгүй, агнахгүй, түүхий эд, махыг нь хэрэглэхгүй байхыг зөвлөе. Тарвага агнаснаар мөндөлийг ээж, аавгүй болгож байгаа нь байгальд хор уршигтай юм” гэв.


URL: