Сэрэмжлүүлэг: Залилангийн хэрэгт холбогдсон Довдонцэрэнгийн Мөнхтогтохыг эрэн сурвалжилж байна

22d4a24a278e9ca1f0521c9c1afa84fa

Дархан-Уул аймгийн харьяат Д.Мөнхтогтох гэх иргэнийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Довдонцэрэнгийн Мөнхтогтох нь хоёр жилийн өмнө буюу 2018 оны 8-р сарын 24-ны өдөр иргэн “О”-оос 2 сарын хугацаатай, барьцаагүй 30 сая төгрөг авсан аж. Мөнгө зээлсэн өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 8-р сарын 11-ний өдөр Д.Мөнхтогтохыг эрэн сурвалжлахыг даалгасан шүүхийн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу эрэн хайж байгаа боловч одоог хүртэл олдоогүй байна.

Залилуулсан иргэн “О” нь иргэний хэргийн шүүхэд Д.Мөнхтогтохын оршин суух хаягаар нэхэмжлэл гаргахад “хаяг тодорхойгүй” гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн аваагүй, татгалзсан учир ийнхүү эрэн сурвалжилж байгаа аж.

Д.Мөнхтогтох нь өмнө нь залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан хэдий ч хэрэгт шалгагдаж байх үедээ БНСУ-руу гарч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх мэдээлэл ЦЕГ-ийн мэдээллийн санд байдаг аж. Мөн тэрээр БНСУ-д байх хугацаандаа нутаг нэгт Монголчуудаа залилж Монголд буцаж ирсэн хэмээснийг эх сурвалж мэдээлэлж байв.


URL: