Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

13701

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр Монголд анх удаа коронавирусний халдвар тээсэн хүнээр тодорсон Франц улсын иргэн бидний нэрлэснээр “Анх-Отгон”-ыг коронавирус тусаагүй гэсэн мэдээлэл сошиал орчинд гарсантай холбоотойгоор ХӨСҮТ -ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөв. Тэрээр “Энэ буруу мэдээтэй холбоотойгоор өчигдөр утсаар холбогдоход нутагтаа очоод шинжилгээ өгсөн. Эсрэг бие буюу дархлаа сайн тогтсон гэж тус улсын эмч нар хариу өгсөн байна. Анх-Отгоны хувьд ийм мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан гэв. Түүнийг эмчилж эдгээсэн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч өөрсдийнх нь хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэсэн худал ташаа мэдээлэл цацаж буйд санаа зовинож байна” гэлээ.

У.МАНДАХ

 


URL: