С.Буджаргал Тайландад 12 цагийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ

16006593925f681fc05ad80

Тайландын Чангмай хотод “Ургах нарнаас шингэх наран хүртэл” нэртэй 12 цагийн гүйлтийн тэмцээн өчигдөр /2020.09.20/ боллоо. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчин С.Буджаргал оролцож, 12 цагийн хугацаанд 125 км зам туулж, тэргүүн байрыг эзэлжээ.

Тэрбээр энэхүү тэмцээнд дан ганц түрүүлээд зогсохгүй, дөрвөн ч шагналын эзэн болсон байна. Тодруулбал, тэмцээнд түрүүлсэн, хамгийн олон тойрог гүйсэн, хамгийн хол зайг туулсан, хамгийн өндөр цаг барьж гүйсэн гээд бүх үзүүлэлтээр тэргүүлсэн аж. Энэхүү тэмцээний хаалтын ажиллагаанд Тайландад суугаа Элчин сайд очиж, С.Буджаргалд баяр хүргэсэн байна.


URL: