Ардчилсан Конгод уурхайд хүний эрх зөрчигдөж байна гэв

2444835“Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог.

Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос дөрөв дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтын нийлүүлэлтийн 70 хувь нь БНАКонго улсад ногдож байна. иХарин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувийг бичил уурхай эзэлж буй. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна.

Ухаалаг утасны томоохон үйлдвэрлэгчид Apple, Samsung, LG, Sony, Microsoft, автомашин үйлдвэрлэгч Mercedes, Volkswagen зэрэг компанийг Конго улсаас хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгөөр олборлосон кобальт авдаг байж болзошгүй гэж 2016 онд Англид төвтэй “Эмнести Интернэшнл” байгууллага анхааруулж байсан. Тус улсад төрийн өмчийн кобальт олборлолтын “Gecamines” компаниас гадна “Гленкор”, “China Molybdenum”, “ Fleurette”, “Freeport Cobalt” болон бусад компани энэ чиглэлээр ажиллаж байна.

http://www.npost.mn/a/170031


URL:

Tags: