О.Осоржамаагийн биед 45 настай иргэн халдсан болохыг Цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ

13785

Иргэн Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулжээ. Ингэхэд 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн Осоржамаагийн биед нь халдсан болохыг тогтоожээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


URL: