2017 онд сураггүй болсон хүний цогцсыг уурхайгаас олжээ

13864

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхисон уурхайд 2017 онд Налайх дүүргийн гуравдугаар хорооны харьяат иргэн С /19 настай, эрэгтэй/-ын амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас ОБЕГ-т тухайн иргэний цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг өчигдөр гаргасан байна.

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан 16.32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг мөн өдрийн 19.06 цагт гаргажээ. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


URL: