Өнөөдөртөө Ардчилсан нам “гэрээ засах” хэрэгтэй байна

16012541865f71332a4ef16

Хэдийгээр сонгууль гэдэг хувь хүнд Үндсэн хуулиар олгогдсон дархан эрх мөн боловчиг ийм эрх чөлөөг эдэлж буй хүн бүр хариуцлагатай хандах ёстой.

Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Өөрөөр хэлбэл, энэ сонгуулиар монголчууд УИХ, Засгийн газрын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх хөдөлгөгч хүчийг нь томилж өгөх гэж байна гэсэн үг.

Дээрээс гаргасан шийдвэр, бодлого дунд, доод шатандаа ямар нэгэн улс төрийн явцуу нөлөө, шахаа саадгүйгээр хэрэгжих нь чухал. Тэгж байж Монгол Улс 2020 оны УИХ-ын сонгуулиар нэг намыг үнэмлэхүй олонхоор дэмжиж, төр улсаа тогтвортой бодлогоор хөгжүүл гэсэн сонголтын үр дүн гарна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад орон нутгийн сонгууль МАН-д бодлогоо хэрэгжүүлж, ажил хийх боломж бол Ардчилсан намд дараагийн сонгуульд бэлдэж, улс төржих шаанс л олгоно.

Монгол Улс эрх чөлөөт сонгууль хийх болсноос хойших 30 орчим жилийн хугацаанд нэг нам үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барьсан үе бий бий ч, парламентад авсан суудлынхаа тооноос болж хамтарч эвссэн нь түүнээс олон. Харамсалтай нь эвссэн нэртэй ч бодлого нь эвлэж өгдөггүй, байр суурь нь тогтож болдоггүй улстөржилтөөс болж улсын хөгжлийн хурд саарч, ямар их боломжийг Монгол Улс алдсаныг хэлж мэдэхгүй.

Манай ард түмэн гэрээ засаад биеэ зас, биеэ засаад төрөө зас гэж ярьдаг. Өнөөдөртөө МАН төрөө зассан шиг засаж, харин Ардчилсан нам гэрээ л засах хэрэгтэй байна. Хоёр ч удаагийн сонгуульд бүлэн ялагдал амссан Ардчилсан намынхан улс төрийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаанаар удирдлагууддаа хариуцлага тооцсон ч, бууриа сэлгэж, С.Эрдэнийн эзэмшлийн оффисоос Лу. Болдын мэдлийн байр луу нүүснээс өөр шинэчлэл, дэвшил одоохондоо хийсэнгүй. Харин ч дотроо талцдаг зуршил нь өнөөдөр ч арилаагүй байгааг тус намын тойрон өрнөж буй олон үйл явдал харуулж байна.

Монголчууд Ардчилсан намд итгэж, дэмжсэн цаг ердөө саяхных буюу 2012-2016 он. Харамсалтай нь энэ хугацаанд буюу Ардчилсан намын олонхтой дөрвөн жилийн хугацаанд хэд хэдэн Засгийн газар огцорч, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг элгээрээ хэвтэн, гар дээрээ бэлэн мөнгөтэй хүн ховор, гадаад өр шир тамтгаа алдаж, арга барахдаа ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрт хамрагдан, амь гарч байлаа. Тус нам өөрсдөө төрийн эрхийг барьж байж Ерөнхий сайдаа авч хаячихаад, намын хямралаа Төрийн хоймор луу чирч авчирчихаад л байж байсан. Тэдэнд ийм түүх 2012-2016 онд ч байсан, түүнээс ч өмнө байсан. Гэсэн ч хоёр ч сонгуулийн бүрэн эрхийн хугацаа өнгөрчихөөд байхад мөнөөх л дотоодын дажин нь хэвээрээ буглаж явсаар.

Харин 2016-2020 он буюу нэг нам үнэмлэхүй олонхоор  төрийн эрхийг  барьсан дөрвөн жил.  Эдийн засаг сэргэв, эх орны баялгийн үр шимийг ард түмэн жинхэнэ утгаараа хүртэв. Төмөр зам, газрын тосны үйлдвэрийн төслүүд хөдлөв. Утааны гамшиг ганцхан өвлийн дотор ариллаа. Ахмад хөгшдөө тэтгэврийн зээлийн дарамтаас салгаж, аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжлээ. Дэлхий нийтийг барьц алдуулсан коронавирусийн халдвараас монголчуудаа хамгаалж, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямралын нөлөөнөөс иргэд, аж ахуйн нэгжээ халхаллаа. Бодит байдал ийм д байна.

Аз болоход сонгогчдын сэтгэл зүй, боловсролд бодит өөрчлөлт бий болсон нь өнгөрсөн 2020 оны сонгуулиар харагдсан. Хэзээ ч биелэх боломжгүй мөрөөдлийн гэмээр амлалтууд ярьж, ажиллаж хөдөлж буйг нь шүүмжилж, цэцэн яриа, цэвэрхэн төрхтэй хуурмаг нөхдүүдийг ялгадаг болсон нь сайн хэрэг.

Zaluucom


URL: