ХАМТАРСАН СУРВАЛЖИЛГЫН БАГ: Тосгоны иргэдэд бодит хөрөнгө оруулалт хийсэн Хэюань хүнсний Мөөгний үйлдвэрт

fgmhmm

Өвөр Монголын ӨЗО-ны хэрэгжүүлж буй “Ядуурлаас ангижруулахуй” ажлын хүрээнд БНХАУ өөрийн ард иргэдээ ядуурлаас хэрхэн ангижруулсан бодит кейс дээр тулгуурлан Монголын ард иргэдэд ажлын үр дүн, туршлагыг таниулах юм.

Иймд ядуурлаас гарч чадсан 15 амьд туршлагыг ӨМӨЗО-ны нутаг дэвсгэр дээрээс Хятад Монгол хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгийг цувралаар та бүхэнд хүргэх болно.

 

Ийнхүү хамтарсан сурвалжлагын хамт олон сурвалжилгын аялалаар Хөххотын Ү Чуань шяньд гэх газар очин Ге Дингай хэмээх томгонд байрлах Мэн Хэ Юань хүнсний Мөөгний үйлдвэрийн компанид очлоо. Хамгийн эхэнд Хөх хотын Хэюань хүнсний Мөөгний үйлдвэрлэлийг танилцуулж байна. Энэхүү компанийг Төрийн өмчийн менежментийн товчооноос удирддаг бөгөөд Өвөр монгол хотод хүнсний мөөг үйлдвэрлэх, боловсруулах чадвартай хамгийн том хүнсний мөөг тариалдаг байгуулдаг юм. Түүнчлэн энэхүү компани нь менежмент, технологи, судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл борлуулалт, түүнийг нэгтгэсэн иж бүрэн байгууллага аж. Уг компани нь мөөгний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, хатааж, даршилж авах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг эко бүтээгдэхүүнээр хангаж, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг  дотооддоо өндөр технологиор үйлдвэрлэх үүрэгтэй болон хөгжжээ.

Хэрэглээ талаас нь авч үзвэл Хятад улсын иргэд хүнсний мөөгийг хамгийн ихээр хэрэглэдэг бөгөөд хэрэглээ нь дэлхийн хэмжээний 60 орчим хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд иргэд их хэмжээний хоол хүнс идэхээс бус эрүүл хүнс хэрэглэх болсон. Хятад улс ч энэ чиглэлээр хүнсний мөөгний салбарыг өргөжин дэлгэрүүлэвэл Хятад ард иргэдийн эрүүл мэнд, аж төрөхөд нэн чухал хэмээн үзэх болсон. Өөрөөр хэлбэл хүнсний мөөгөнд хүний биед шаардлагатай 8 төрлийн амин хүчлийг агуулдаг учир амин дэм, эрдэс бодисоор баялаг, хавдрын эсрэг үйлчилгээтэй, өөхийг бууруулж дархлааг сайжруулах эрүүл хүнс ажээ. БНХАУ-ын хувьд энэ салбарт ядуурлыг бууруулахад чиглэгдсэн гол асуудалд хөрөнгө оруулалт хийж өгснөөр  өнөөдрийг хүртэл 67.315 сая юань эргэн төвлөрүүлж чаджээ. Өөрөөр хэлбэл Хятадын ард иргэд эрүүл хүнс хэрэглэж байгаагаараа, эргэн ашиг олох боломжийг олсон байна.

 

Түүнчлэн байгууллагын нэн чухал зүйл болох хүний нөөцөө ойр орчмын тосгоны иргэдээр төвлөрүүлжээ. Одоогийн байдлаар хүнсний мөөгний ашиглалтад оруулсан 6 баазууд мөөг ургах оргил үе буюу 6 сарын турш орон нутгийн 500 гаруй иргэдийг ажилд хамруулан, хүн бүрд сард ногдох 2000-4000 юаныг орлого болгон өгдөг бол үр тарих, ургуулах явцын ажилд 200 гаруй иргэдийг тогтвортой ажлын байраар хангадаг ажээ. Ингэснээр хөдөө орон нутгийн ядуу буурай иргэдийг ч ажлын байраар хангахын зэрэгцээ өөрсдийн ажлын явцыг нэмэгдүүлж, иргэдийн өрхийн орлогод ч бодит хөрөнгө оруулалт хийж буй хэрэг юм.

Түүнчлэн уг компани өнөөдрийг хүртэл 9 шянь суурингийн ядууралд өртсөн 64 тосгоны 39 өрх айлд тэтгэлэг үзүүлэн, 7441 иргэнд 8.59 сая юанийн ногдол ашиг хүртээн тосгоны иргэдийн ядуурлаас гарахад туслалцаа үзүүлжээ.

Т.Номун


URL: