Армений байлдааны нисэх онгоцыг Туркийн тал сөнөөсөн гэв

twosidewar

Уулын Карабахыг бүс нутгийн асуудлаар Армени Азербайжаны дунд гурав дахь өдрөө дайн үргэлжилж байна. Өчигдөр /2020.09.29/ Армени улсын агаарын орон зайд нисэж явсан нэг байлдааны нисэх онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоц буудаж унагасан тухай Армений Батлан хамгаалахын яам мэдээллээ. Үүний улмаас Армений нисгэгч амиа алдсан байна.

Харин Азербайжаны эртний холбоотон Туркийн засгийн газрын төлөөлөгч Фахреттин Алтун үүнийг эрс няцааж “Армени улс ийм “явуургүй” суртал нэвтрүүлэг цацахын оронд булаан эзэлсэн газар нутгаасаа гарах хэрэгтэй” гэжээ. Түүчлэн Азербайжаны талаас ч үүнийг эрс няцаасан байна. Гурав дахь өдрөө үргэлжилж буй газар нутгийн төлөөх мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амь үрэгдээд байгаа аж. Франц, ОХУ, Ромын пап хоёр талыг мөргөлдөөнөө зогсоож, эвээр асуудлаа шийдэхийг уриалж буй. Гэсэн ч талууд бие биенээ бууж өгөхийг шаардсан хэвээр байна.

Эх сурвалж: APnews


URL: