ХОМ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага Т.Батмөнхийн орлого зуу зуун саяар өсдөг

c73a1f6efcf3eb175338b9199647979c_XL

Монголчуудын “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн ХОМ багийнхан дундаа огцом өсөлттэй явааг АТГ-аас нийтэлсэн албан тушаалтнуудын ХОМ-ээс бэлхэнээ харж болохоор байна.

Сүүлийн гурван жилээр харахад,

  • 2017 онд түүний орлого 2.8 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого нь 12.2 сая төгрөг байсан бол
  • 2018 онд өөрийн орлого 123.2 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 183 сая болж огцом өсчээ.
  • Тэгвэл өнгөрсөн жил 2-3 дахин өсч 340.5 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого нь 382 сая төгрөг болсон байна.

Эндээс Т.Батмөнхийнх гэдэг айлын орлого жил бүр хэд дахин нэмэгдэж байгааг толгой өвдөх юмгүй тооцож болно. Эднийх 3 орон сууцтай, 1 хашаа байшинтай, үйлчилгээний 1 объекттой, 2 гаражтай. Ингээд нийт хөрөнгө, орлого нь 1 тэрбум 597 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Үүн дээр нэмээд 145 сая төгрөгийн үнэ бүхий Lexus ES 350, Land Cruiser 200 автомашинтай. Мөн 391.8 сая төгрөгөөр үнэлэгдэх 56 хурдан удмын адуу, 85 адуу, 63 үхэр, 36 хоньтой бөгөөд эзэмшлийн 1362 м2 нэг газар, өмчлөлийн нийт 6058 м2 талбай бүхий хоёр газартай. Газрын нийт үнэлгээ 79.5 орчим сая төгрөг.

Цааш дурьдвал 375 гаруй сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 186.2 сая төгрөгийн хадгаламжтай, 300 мянган төгрөгийн авлагатай, “Эрдмийн тана” ХХК-ийн эзэн юм байна. Нэг тусгай зөвшөөрөлтэй.

“Эрдмийн тана” ХХК нь Г.Өлзийбаярын нэр дээр байх боловч хамаарал бүхий этгээдээр Т.Батмөнх бүртгэлтэй байдаг юм байна.

000 0 00Доорх хүснэгтэд анхаарал татсан бас нэг асуудал байгаа нь, түүний 2017 оны ХОМ-т зөвхөн орлого, орон байрны нийт дүн 1 тэрбум 177 сая төгрөг байжээ. Гэтэл 2018 онд 1 орон сууц, бусад хэсэгт бүртгэгдсэн 2 бүртгэл хасагдаж, 2 гараж, үйлчилгээний объект, хашаа байшин нэмэгдсэн ч нийт дүн 300 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байна. Мөн 2019 онд 1 орон сууц нэмэгдсэн, гэхдээ нийт дүн 390 орчим сая төгрөгөөр нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Ийм эргэлзээтэй тоо хэмжээ хэнд ч хардлага төрүүлэх нь зүйн хэрэг биз ээ.

1 2 3 4 5

Эх сурвалж: Dayarmongol.mn


URL: