Ашиг сонирхлын зөрчилтэй Т.Батцогт

6Сонгогчид ашиг сонирхолтой этгээдийг нүд үзүүрлэдэг болсон цагт зарим нэр дэвшигчид басамжлах мэт сонголтод дахин орж ирэх нь улс төрд өөр сонирхолоор шунан дурлаж байна гэх дүгнэлтэд хүргэх болжээ.

НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Батцогт 2020 оны УИХ-ын сонгуульд Зи-тэй зуузай холбон Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн боловч сонгогчид түүнд итгэл үзүүлээгүй. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа амжилттай хэрэгжүүлсэн ажил, өөрийн гэсэн автортой болчихоор зүйл хийгээгүй нь гадарлахын хувьд баянзүрхчүүд ийм үр дүнг түүнд үзүүлсэн.

Нэгэнт сонголтоо хийчихээд байхад тэрбээр дахин орон нутгийн сонгуульд зүтгэж байгаа нь улс төрд байр сууриа олж, өөрийн ашиг сонирхолоо хамгаалахын тулд улайрч байна гэх хардлагыг улам бататгах шиг болов.

Т.Батцогтын ХОМ-тээ мэдүүлсэн “И ЭМ СИ ЭЙЧ Инженеринг” ХХК гадаад харилцаа, барилгын засвар хийх, зам, барилгын үйлдвэрлэл, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

62018 онд тендерт орж, УБЦТС-ний захиалгат ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ утгаараа нийслэл, дүүргийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамаарал бүхий этгээдийн хувьд  ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана гэх баталгаа алга.

4Баянзүрхчүүдийн сонголтод дахин орж ирсэн Т.Батцогтын улс төрийн алхам бүрийн цаана бизнесээ хөгжүүлэх далд санаа нуугдаж байх вий гэсэн хардлага сонгууль бүрээр гүнзгийрч байна.

 7

0 00 000 0000


URL: