Дэлхийн гар угаах өдөр тохиож байна

5f87bb5473933

НҮБ-ын ерөнхий ассамблей 2008 онд жилийн бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглажээ.

Энэ өдөр нь дэлхийн сая сая хүмүүсийг аж төрөх зөв хэвшилд уриалан дууддагаар ач холбогдолтой өдөрт тооцдог. Учир нь эрүүл мэндээ хамгаалахад хүн бүрийн хийж чадах, хамгийн хялбар арга нь гараа савандаж угаах юм. Энэ нь нийт хүн амын, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Халдварт өвчний 90 орчим хувь нь бохиргараар дамжин халдварладаг тул гараа угааж хэвшсэнээр амьсгалын болон гэдэсний халдвар өвчнийг 25-50 хувиар бууруулж болно гэж эмч, мэргэжилтнүүд үздэг.

Энэ жил “Дэлхийн гар угаах өдөр”-ийг гарын ариун цэвэр-бүх нийтийн үйл хэрэг гэсэн уриа, сэдвийн дор тэмдэглэж байна.


URL: