Шангрила молл худалдааны төв үйлчлүүлэгчдээ үймүүллээ

Онцгой байдал зарласан үед зогсоолын төлбөр чухал уу…
Онцгой байдлын дохио дуугарган бүх үйлчлүүлэгчийг яаралтай орхин гарахыг хүслээ. Явган иргэд шууд гарч байсан бол автомашинтай иргэдийн хувьд жинхэнэ үймээн үүслээ. Төлбөр төлөх цэг дээр онцгой байдлын удирдамж ирээгүй гэх үндэслэл хэлж автомашины зогсоол төлбөрөө төлөхийг шаардлаа.
Иргэд онцгой байдлын үед шууд гаргаж болохгүй юу гэж ажилчдад хэлсэнээр шууд гарахыг зөвшөөрөв. Бүгд машиндаа сууж гарахаар очтол одоо та төлбөрөө төлж байж гар гээд зогсоолын гарц дээр дахин хаалттай тулгарч. Иргэд хөл толгой нь мэдэгдэхгүй үймлээ. Үйлчлүүлэгч нарт ингэж хандаж байна.
Онцгой байдлын тохиолдолд ингэж ажиллах нь байна. Дахин ийм асуудал үүсгэхгүй, хэрэглэгч хохирохгүй байлгах үүднээс энэ асуудлаар тус худалдааны төвийн удирдлагуудтай ШӨХТГ баасан гарагт уулзалт хийхээр болжээ.


URL: