НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс МАН-ын 10 төлөөлөгч сонгогджээ

skhd

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар СЕХ-нд нэгтгэгджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулж байна.

Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 9, 10, 11, 12, 13 дугаар тойрог бөгөөд тойрог бүр нь хоёр мандаттай.

Урьдчилсан мэдээгээр:

НИТХ-ын 9 дүгээр тойрог:

  • МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүү 11,112 санал буюу 63.44 хувийн саналтайгаар,
  • МАН-аас нэр дэвшигч Р.Дагва 10,057 санал буюу 57.42 хувийн саналтайгаар сонгогджээ.

НИТХ-ын 10 дугаар тойрогт:

  • МАН-аас нэр дэвшигч Б.Сэргэлэнбаатар 9,733 санал буюу 54.91 хувийн саналтайгаар,
  • МАН-аас нэр дэвшигч Ц.Баттөр 9,088 санал буюу 51.27 хувийн саналтайгаар сонгогджээ.

НИТХ-ын 11 дүгээр тойрогт: 

  • МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн 10,305 санал буюу 61.21 хувийн саналтайгаар,
  • МАН-аас нэр дэвшигч Н.Баярчимэг 10,196 санал буюу 60.56 хувийн саналтайгаар сонгогдсон байна.

НИТХ-ын 12 дугаар тойрогт:

  • МАН-аас нэр дэвшигч Г.Төгөлдөр 9,821 санал буюу 52.36 хувийн саналтайгаар,
  • МАН-аас нэр дэвшигч М.Говьсайхан 9,345 санал буюу 49.82 хувийн саналтайгаар сонгогджээ.

НИТХ-ын 13 дугаар тойрогт:

  • МАН-аас нэр дэвшигч Н.Алтаншагай 10,762 санал буюу 53.71 хувийн саналтайгаар,
  • МАН-аас нэр дэвшигч Б.Мөнхцэцэг 10,578 санал буюу 52.79 хувийн саналтайгаар тус тус сонгогдсон байна.

URL:

Tags: