ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

712-160281010810-16-5

ОХУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Марья Захарова “Москва барууны орнуудын найдвартай түнш гэдгээ  удаан хугацаагаар харуулсан. Одоо энэ орнуудад адилхан аргаар найдвартай түнш болохоо харуулах ээлж нь ирсэн” болохыг онцлов. Тэрээр” ОХУ болон  Европын холбоотой хамтарч  хэлэлцээрт оролцдог орны хувьд  ярьж байна. Москва хэзээ чулс төрийн хувьд Европын холбооны орнуудын урмыг нь хугалж байгаагүй. Бид байгалийн хийн нийлүүлэлтийг царцааж ,гадаад харилцааны салбарт  замбараагүй байдал үүсгэж байв? Энэ олон жилийн турш Москва  эд хөрөнгө нийлүүлж, зөвхөн нэр, улс төрийн бодлогоо өөрчилсөн ч найдвартай түнш байсаар ирсэн.  Өмнө нь нийлүүлж байсан эд зүйлсийг ч үргэлжлүүлэн нийлүүлсээр ирсэн” гэв.  Түүнээс гадна ОХУ түнш орны хувьд найдвартай талаар илтгэл тавих шаардлагагүй. Учир нь удаан хугацааны турш үүнийгээ харуулсан. Түүнээс гадна хямралын үед ч барууны түнш орнуудаа үргэлж дэмжиж ирсэн гэж мэдэгджээ. Марья Захарова түнш орнуудын хувьд тэднээс найдвартай түнш болохоо харуулах нь ямар учиртай болохыг асуух хэрэгтэйг онцолсон байна.

Харин хэд хоногийн өмнө  Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Александр Навальныйгийн тохиолдлын улмаас Москвад хориг ногдуулах талаар тохиролцсон байна. Үүний хариуд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Европын холбооны үйл ажиллагааг зөвшөөрч болохгүй гэж дүгнэжээ. Мөн энэ тохиолдолд олон улсын эрхийг хүндэтгэхийг хүссэн байна. Түүнээс гадна  ОХУ энэ нөхцөл байдлын улмаас  Европын холбоотой хийх хэлэлцээрийг  хойшлуулж болно гэж мэдэгджээ.

Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: