ГРАНД ПЛАЗА худалдааны төвд МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй L-Carnitine 360 тураах бүтээгдэхүүнийг борлуулж байжээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Баянгол дүүрэгт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360+”, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй “Garcinia” болон “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авч, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна.
Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТГҮЙ ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
ЭХ СУРВАЛЖ: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
122086853_3991661830861167_2594527236565552843_o 122186456_3991661294194554_2271240486800894739_o 122187843_3991661837527833_731099303549394141_o 122205499_3991661804194503_89250524546972929_o

URL: