Хятадын вакцинтай танилцаарай

Нийт 60 мянга орчим хүнд вакцин тарьсны дүнд ноцтой сөрөг нөлөө бүртгэгдээгүй.

 

Өнөөдрийн байдлаар Хятад улсын судлан үйлдвэрлэсэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг 13 вакцин эмнэлзүйн туршилтад хамрагдсан бол түүний доторх 4 вакцин клиник туршилтын III үе шатанд орсон байна. Нийт 60 мянга орчим хүнд вакцин тарьсны дүнд ноцтой сөрөг нөлөө бүртгэгдээгүй. Вакцины сөрөг нөлөө бүгд хэвийн хэмжээнд байгаагийн улмаар аюулгүй байдлыг баталгаажуулж байна.

Вирусний геномын өндөр чанарын 80 мянга гаруй дараалалд харьцуулан шинжилгээ хийсний дүнд вирус хувирал багатай буйг нотолсон бөгөөд энэ нь хэлбэлзлийн хэвийн хязгаарт байгаа учир вакцины судалгаанд онцгой нөлөө үзүүлээгүй юм.Эмнэлзүйн туршилтууд хангалттай мэдээлэл авч, аюулгүй байдлын хүлээн зөвшөөрөгдсөн үндэслэлтэй, чанар нь шаардлагад нийцсэн тохиолдолд вакцины маркетингийн өргөдөл гаргаж боломжтой. Эм бэлдмэлийн хяналтын газар нь тусгай асуудлыг хууль тогтоомжийн дагуу зохицуулж, вакцины үзлэг, зөвшөөрлийг дуусгаж, хангамжийн баталгааг богино хугацаанд олгох болно.

Хятад улс “COVID-19″ вакцинжуулалтын хүмүүсийг гурван ангилалд хувааж байна. Нэг нь өндөр эрсдэлтэй хүмүүс, хоёрдугаарт хүнд тусах эрсдэлтэй хүмүүс, гуравдугаарт нийт хүн ам. Вакцинжуулалтын ажлыг шат дараалалтай зохион байгуулж, энэ оны 12-р сард өндөр эрсдэлтэй хүмүүст вакцин тариулах магадлал өндөр байна.

Мэргэжилтнүүд шинэ коронавирусийн вакцины хамгаалалтыг 1-ээс 3 жилийн хугацаанд авна гэж төсөөлж байна. Вакцин тариулсан хугацаа тийм ч удаан биш, тогтвортой байдалд байгаа учраас хамгаалалтыг цаашид ажиглах шаардлагатай юм.

Өдгөө Жэжян мужийн Шаошин хот намар, өвлийн улиралд коронавирусийн яаралтай вакцинжуулалт хийх зааврыг албан ёсоор гаргаж, вакцин тарианы бүртгэлийн онлайн тавцанг олон нийтэд нээлттэй болгожээ. Тухайлбал 18-59 насны хүмүүс вакцинжуулалтыг 2 удаад хувааж, 28 хоног алгасан тариулахыг санал болгож байна.

Ширхэг бүрийн үнэ нь 200 юань , вакцинжуулалтын ширхэг бүрийн үйлчилгээний төлбөр нь 28 юань. Баталгааны гол хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэнд, халдвар судлалын хүмүүс, олон нийтийн газар ажилладаг хүмүүс юм.

Энэ оны сүүлч гэхэд, Хятад улсын вакцины жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 610 сая ширхэгт хүрэх боломжтой бөгөөд ирэх жил үйлдвэрлэлийн хүчин чадлыг энэ үндсэн дээр үр дүнтэй өргөжүүлнэ. Шинэ төрлийн коронавирусийн вакцины үнийг олон нийтийн хүлээн авч чадах хэмжээнд тогтоон барина.

 

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж: http://mongol.cri.cn/

URL:

Tags: