Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

16034203975f9240ed803d4Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт Ухаа I хорооллын ард байрлах шинээр баригдаж буй орон сууцны барилгад гал гарчээ. Энэ талаар НОБГ-оос тодруулахад  ”Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 1 хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн пасад шатаж байна гэсэн дуудлага 7:51 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн галын тархалтыг зогсоож бүрэн унтраахаар ажиллаж байна. Шалтгаан нөхцлийг үзлэг шалгалтаар тогтооно” гэлээ.

Азаар галын үеэр хүн бэртэж, гэмтээгүй байна.


URL: