Хоёр настай дагавар хүүгээ зодож хөнөөсөн Б.Хүлгэнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээв

16034393365f928ae8aeb78Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хэнтий аймагт хоёр настай хүүгээ хойд эцэгтээ хэрцгийгээр зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байсан. Мөн амь насаа алдсан хүүгийн  ой гурван сартай дүү нь зодуурын улмаас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ.

Тэгвэл хэргийг үйлдсэн Б.Хүлгэн гэгчид анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн юм.

Харин Б.Хүлгэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх Б.Хүлгэний гаргасан гомдлыг өнөөдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.


URL: