Шүүхэд очсон Сү.Батболдтой холбоотой баримтад юу байгаа вэ?

712-1603666435unnamed-4 (1)

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжсэн талаарх мэдээллийг “Зууны мэдээ” сонин өмнө нь хүргэсэн. Баттай эх сурвалжийн мэдээллээр Сү.Батболдтой холбоотой баримт сэлт эрүүгийн шүүхэд бус иргэний хэргийн шүүхэд очсон байна.

Тодруулбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед Гадаад харилцааны сайд, гэрээ байгуулснаас 20 гаруй хоногийн дараа Ерөнхий сайдаар ажилласан Сү.Батболд болон “Рио Тинто” компанийн хоорондын харилцан хамаарал, “өгөө аваа” бий эсэхтэй холбоотой дүгнэлт Америкаас иржээ.Уг дүгнэлтэд “Рио Тинто” компаниас нэр бүхий хүмүүс авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл багтсан байна.
Дүгнэлтийг прокурорын байгууллагаас Иргэний шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл байна.Тиймээс удахгүй уг баримтыг Иргэний хэргийн шүүхээс Америкаас ирсэн дүгнэлттэй холбоотой шийдвэр гаргах юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: