“Этик” продакшн ХОЁР НАС хүрчээ

122501771_385517412582437_1426237800996719426_nАнх 2018 онд хүсэл зорилгоороо нэгдсэн, урлагт хайртай  хэсэг залуус нийлэн ЭТИК продакшныг байгуулсан нь өдгөө ХОЁР нас хүрчээ.  Үргэлж шинийг эрэлхийлж, уран бүтээлээ туурвиж ирсэн тэд хоёрхон жилийн хугацаанд дэлгэцийн хэд хэдэн томоохон уран бүтээл хийгээд амжсан.

Тус продакшнынхан байгуулагдсан цагаасаа хойш уран сайхны зургаан кино өлгийдөн авсан байдаг. Хамгийн сүүлийн уран бүтээл болох 27 жилийн өмнөх эмгэнэлт түүхийг сөхсөн “Хэлгүй жим” уран сайхны  кино олон нийтэд хүрээд удаагүй ч үзэгчдийн сэтгэлийг хөндөж, монголын кино урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм.  Тус киног үзсэн урлаг судлаачид, шүүмжлэгчид болон үзэгчид ЭТИК продакшныхныг цаашдаа Монголын кино урлагт гэлтгүй дэлхийд өрсөлдөх хэмжээний уран бүтээлүүд туурвиж чадах залуус хэмээн “үнэлсэн” гэдэг.  Урлагт бие сэтгэлэээ зориулсан ЭТИК продакшны уран бүтээлчид  цаашдаа ч зогсохгүй урагшилж, гялалзсан их амжилтыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тус продакшн уран бүтээлч, хамт олонд ХОЁР жилийн ойн мэндийг хүргэж, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

“Хэлгүй жим” УСК-г үзсэн үзэгчийн сэтгэгдлээс…

“Манай Монгол кинонуудад нэг тийм алдаа ажиглагдаад байдаг. Харин энэ кино их нягт нямбай, ур хийц сайн бүтээл болсон байх юм. Киноны утга агуулга, найруулга, зураг авалт, өнгө будаг…гээд бүгдийг нь магтмаар санагдлаа. Ялангуяа Хэлгүй Даадаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Энхжинд тусгайлан баяр хүргэе. Кино урлагт бас өвөрмөц өөрийн дүрийг мөнхөлж чаджээ. Сайн ч жүжиглэж байна. Киноны харилцан яриа диалогууд ч гоё болж. Элдэв маяг, хэлбэргүйгээр донжийг нь тааруулаад хөөрхөн дүрүүдийг бүтээчихэж. Ер нь кино бүхэлдээ таалагдсан гэдгээ дахин хэлье. Кино баг, уран бүтээлчдэд ч баяр хүргэж амжилт хүсье. Монгол ахуй амьдралыг харуулсан кино олныг бүтээгээрэй. Завчлаад та бүхэн “Хэлгүй жим”-ийг нэг үзээрэй, таалагдана гэж бодож байна шүү!” хэмээн илэрхийлжээ.

13878

URL: