Монголын Үндэсний Их Сургууль нь МУИС-ын барааны тэмдгийг хууль бусаар ашигласан уу?
МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягаас 2020 оны 9 дүгээр сард Оюуны өмчийн газарт дээрх барааны тэмдгүүдийг хууль бусаар ашиглаж буй Монголын Үндэсний Их Сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдлыг гаргасан юм.
Оюуны өмчийн газраас тус гомдолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба Монгол Улсын Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг олон улсын Ниццийн 16, 41, 42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэсэн байхад Монголын Үндэсний Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг хэвлэмэл хуудас болон боловсрол, сургалт явуулахдаа ашигласан болох нь тогтоогдсон тул “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэснийг Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсанд мэдэгджээ.
Эх Сурвалж: Gereg.mn
http://www.zaluucom.mn/read/52g5h9994
URL: