Я.Содбаатарын төрсөн ахын эхнэр “Эрдэнэт” үйлдвэрт “шахаа” хийсэн үү?

712-1604631332b5fb0f64da582e92d451f8e8a847861d“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 385 101 төгрөгийг үйлдвэрийн данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн, 8 сая төгрөгөөр мөнгөн аяга авсан, 512 сая төгрөгөөр Mersedes benz G-Сlass машин авахаар захиалга өгсөн, 52 сая төгрөгөөр массажний сандал авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярын эмчилгээний зардалд 219 сая төгрөгийг зарцуулсан болох нь тодорхой болоод буй билээ.

Тэгвэл нэгэн баримт бас ил боллоо.
Гэхдээ бусад үй олон баримтаас ялгаатай нь энэхүү баримт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатартай холбоотой нь анхаарал татна.
Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн Банкны Дэд захирлаар ажилладаг.
Тэгвэл Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн “Нама-Оч” ХХК нь 2019 оны 5 сараас 2020 оны 4 сар хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 1 тэрбум 987 сая төгрөгний үнийн дүн бүхий ган хоолой нийлүүлжээ.
Хачирхалтай нь ”Нама-Оч” ХХК нь урьд өмнө нь гар утасны худалдаа, цайны газар, ломбард, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг л аж ахуйн нэгж байсан байх юм.
Монгол Улсын Шадар Сайдын төрсөн ахын эхнэрийн ажилуулдаг ломбард нь л  “Эрдэнэт үйлдвэр”-т тэрбумаар хэмжигдэх үнийн дүнтэй ган хоолой нийлүүлдэг болчихсон юм бол ч энэ үйлдвэрт “шахаа”, санхүүгийн үрэлгэн байдал газар авах нь  аргагүй бололтой.
Э.Мягмар
http://www.sonin.mn/news/gemt-hereg/115985

URL: