ШӨТХГ: Өнөөдөр хоёр байгууллагад хариуцлага тооцлоо

14ШӨХТГ-аас өнөөдөр Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 34 зах, худалдааны төв, 50 орчим эмийн сан, өндөгний 2 үйлдвэрт бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн байдалд хяналт шалгалт хийлээ. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсооход ШӨХТГ-аас анхааран, газар дээр нь зөрчлийг арилгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэлд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан өнөөдөр үүссэн бодит нөхцөл байдлыг  УОК болон Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэн ажиллаж байна.


URL: