Булганчууд бас нэгэн “анхдагч”-тай боллоо

Цахим орчинд өчигдрийн тренд бичлэгээр Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүний цахим хуралдаанд оролцсон бичлэг тодорлоо. Тэрбээр хуралдааны үеэр өндийх үедээ өмдгүй байсан нь бичлэгт үлдэж олны хараанд өртжээ.

Тренд бичлэгт зориулж зарим нэг нь эрхэм гишүүний өмнөөс хэдэн мөрт хүртэл зохиогоод амжсан байдаг шүү.

“Айргийн үнэрт хамар цоргиод БАНДААШтайгаа хуралдана даа
Айлын Сүнээ балетаа тараад
намайг тосно доо
Цахим хурлаа тараад
танайд хононо доо…” гэжээ.
Булганыхан анхдагч тодотголын эзэд байдаг. Энэ удаад эрхэм түшээ УИХ-ын чуулганы хуралдаанд дан дотуур өмдтэйгээ оролцсон анхдагч болж чадлаа.


URL: