АШУҮИС дотуур байрны оюутнууддаа тусаллаа

АШУҮИС-ийн Захиргаанаас оюутны 1, 2, 3 дугаар дотуур байрны оюутнууддаа амны хаалт, гар ариутгалын бодис, цэвэрлэгээ халваргүйтгэлийн бодис, өвчин намдаах, хордлого тайлах, харшлын, гуурсан хоолой тэлэх гэх мэт 12 төрлийн эм, тос, дусаалга, яаралтай үед хэрэгцээтэй халуун хэмжигч, хурууны лент гэх мэт 8 төрлийн эмнэлгийн хэрэгслүүд болон ариун цэврийн цаас 800 ш, хуурай салфетка 400 ш, нойтон салфетка 400 ш, гарын шингэн саван 400 ш, хүнсний сод 400 ш, витамин С, агаар цэвэршүүлэгч аппарат тус тус хангалтаар хүлээлгэн өглөө.

Мөн тус байрнуудад хариуцлагатай жижүүр томилон, УОК-ийн дэглэмийг чанд сахин, цаг тухай бүрийн мэдээллийг шуурхай солилцон ажиллаж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

URL: