УОК: Хэнтий аймгийн хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан ч PCR шинжилгээгээр үгүйсгэгдэх магадлалтай

16055113695fb228c920bf0

УОК мэдээлэл хийлээ. УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Долоон асуудлын хүрээнд ярилцлаа. Хэнтий аймагт хоёр иргэний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Гэхдээ энэ нь үгүйсгэгдэх магадлалтайг ЭМЯ-наас онцолж байна. Учир нь Дархан-Уул аймагт 4500 гаруй иргэнд шинжилгээ хийхэд 7 хүнд эерэг гарсан ч PCR шинжилгээгээр сөрөг гарсан. Тиймээс PCR шинжилгээний хариу гартал баттай гэж хэлж болохгүй.

Мөн хотод гацсан иргэдийг лхагва гаригт гаргах шийдвэр гараагүй. Худал ташаа мэдээлэл гаргасан хэвлэлийн байгууллага, иргэдэд хариуцлага тооцно.

Түүнчлэн Алтанбулаг боомтын хөдөлгөөнийг бүрэн хаасан” гэлээ.


URL: