Нийслэлийн давж заалдах шатны бүх шүүх хуралдааныг хойшлууллаа

niislel_davjzaaldah-120351-175188393420190214120357Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолыг гаргасан билээ. Энэ дагуу Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлтгэлжилт бэлэн байдлын төлөвлөлт, шүүх хуралдааныг алсын зайнаас /цахим сүлжээгээр/ явуулах ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд товлогдсон Эрүүгийн болон Зөрчлийн хэргийн бүх шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдье.

Та бүхэн тус давж заалдах шатны шүүхийн www.citycourtofcriminalappeals.mn цахим хуудсанд байршуулсан байгаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “МЭДЭЭЛЭЛ”-тэй танилцаж, тус Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн болон тамгын газрын  үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг  авах боломжтой.


URL: