Нийслэлд 15, Сэлэнгэд 10, Дархан-Уулд 5, Дорноговьд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ

16057768905fb635fa8d95c

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл болон таван аймагт халдварын батлагдсан тохиолдол 120 болсныг мэдээллээ.

Өнөөдөр шинээр 37 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд:

  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
  • Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
  • Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо.
  • Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн 2 тохиолдол бүртгэгдсэн нь Өмнөд Судан улсаас ирсэн иргэн болон Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч юм.

URL: