Коронавирусний халдварт өвчний хамгийн аюултай шинж тэмдгийг хэлжээ

712-16062028015fbcbb3097ef8МОСКВА. /TASS/. Амьсгалын замын халдварт өвчний бусад шинж тэмдэг илрэх үед амьсгал давхцах нь коронавирусний халдварт өвчний үед илэрдэг хамгийн аюултай шинж тэмдэг юм хэмээн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын тархвар судлалын төвийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн захирал Наталья Пшеничная мэдэгджээ.

“Амьсгалын замын халдварт өвчний үед илэрдэг шинж тэмдгүүдээс гадна амьсгал давхцах нь хамгийн аюултай шинж тэмдэг юм. Ийм тохиолдол эмчид даруй хандах хэрэгтэй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.
Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдгүүд ажиглагдахаас гадна үнэрлэх мэдрэмжээ алдвал дийлэнх тохиолдолд коронавирусний халдвар авсныг харуулж байгаа юм хэмээн Пшеничная мөн мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: