ЭМЯ: Ойрын хавьтлын 10 хүнээс covid-19 илрэв

16067921075fc5b3abc6369

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдөр /2020.11.30/  нийт   12.116  хүнд шинжилгээ хийснээс 10 хүнд covid-19 илэрсэн. Тодруулбал, хавьтлын 400 гаруй хүний давтан шинжилгээг хийхэд 10 хүний хариу эерэг гарчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Ард иргэдийн дундаас хийсэн 12 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй. Харин хавьтлын давтан шинжилгээний дотроос 10 хүний хариу эерэг гарсан. Үүний дотроос Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэнд  1 хүнээс covid-19 илэрсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын хүн байгаа юм. Мөн Улаанбаатар хотод шинээр 7 тохиолдол бүртгэгдсэн.Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын аав ээж, хүү зэрэг гэр бүлийн  хүнээс илэрсэн.

 


URL: