Налайх дүүрэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрч, НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ хөл хорио тогтоолоо

c99798_32becc_MG_3035_x800_x800

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өгсөн. 11:00 цагийн байдлаар 12116 хүнд шинжилгээ хийснээс арван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын халдварын ойрын хавьтлаас халдвар илэрч тус аймагт батлагдсан тохиолдол гурав болсон. Харин Улаанбаатар хотод долоо, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт тус бүр нэг хүнээс халдвар илэрсэн юм. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 801 болсон аж. Одоогийн байдлаар Улаанбаатараас гадна Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорноговь, Архангай зэрэг зургаан аймагт коронавирусийн халдвар батлагдаад байгаа.

Тэгвэл өнөөдөр Налайх дүүрэгт сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн доторын тасагт хэвтэж байсан хоёр иргэний эхний шинжилгээнээс коронавирус илэрсэн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тестийн хариу эерэг гарчээ. Одоогийн байдлаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа аж. Мөн тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт 24 цагийн хөл хорио тогтоож, эмнэлгээс орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна.

Эх Сурвалж: Ergelt.mn


URL: